“Нисванис” хамтлагийнхан маргааш “Unplugged” тоглолтоо хийнэ

2014 оны 10 сарын 18

Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ хүргэж байна. “Нисванис”  хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу өнөөдөр “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ.

Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжимчид тоглох нь ээ. Нисванис хамтлагийнхан  урьд өмнө нь тэр болгон тооглогдоод байдаггүй дуунуудаасаа тоглох бололтой.

“Улаанбаатар” чуулгын тайзнаа өнөөдөр 18.00 цагт ганцхан удаа болох уг тоглолтын тасалбар 20 мянган төгрөг юм байна. Амьд хөгжим сонирхогч залуус та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10353
0 эможи
keyboard_arrow_up