Lady Gaga сүй тавьсан уу

2014 оны 10 сарын 18

Этгээд сонин хэв маягаараа алдартай дуучин Lady Gaga жүжигчин Taylor Kinney-тэй  2011 оноос хойш болзож эхэлсэн. Түүний найз залуу Taylor Kinney хувьд "Chicago Fire" телевизийн цувралд тоглож байсан билээ. Саяханаас хосууд албан ёсоор гэр бүл болох гэж байна  гэсэн цуурхал гараад байгаа юм. Энэхүү цуу яриа нь хоёр долоо хоногийн өмнө жүжигчин Sophia Bush инстаграм хуудсандаа Kinney-гийн ядам хуруундаа бөгж зүүсэн зургийг тавьсанаар дэгдсэн аж.

“The Daily Report” сайтын мэдээлснээр энэ долоо хоногт дуучин Lady Gaga, Kinney хоёр гэр бүлийнхэн болон найз нөхөдөө цуглуулан бие биендээ үнэнчээ батлах цомхон хэмжээний ёслол хийжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хосууд ирэх жил албан ёсоор хуримаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ.

Харин хосууд энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Тэд 2011 оноос хойш болзож байгаа ч олны нүдэнд төдийлөн өртөөд байдаггүй билээ. Лэди Гага 2013 онд “Howard Stern” шоуны үеэр өгсөн ярилцлагадаа өөрсдийн хайр дурлалын харилцаагаа олонд дэлгэхийг хүсэхгүй байгаа тухай ярьж байжээ. Тэрээр “Бид бие биедээ их халамж тавьдаг мөн бусад хүмүүстэй ч эелдэг байхыг хичээдэг” хэмээн ярьсан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10326
0 эможи
keyboard_arrow_up