“Хурд” хамтлаг хүүхэд багачууддаа амьдрал бэлэглэсэн ариун үйлийг хийлээ

2014 оны 10 сарын 16

Монголын рок попын түүхэнд бүтэн 20-н жилийн турш буцалтгүй, бутрашгүй, бүхнийг байлдан дагуулсаар ирсэн “Хурд” хамтлаг ойдоо зориулж олон гайхалтай арга хэмжээг зохион байгуулж, сонсогч фенүүддээ сонин содон гэнэтийн бэлгүүдийг зориулсаар ирсэн билээ. Тэрбээр тэрхүү олон гайхалтай үйл ажиллагааныхаа үргэлжлэл болгож өнөөдөр орон нутгийн эмнэлэгүүдэд хүүхдийн эмчилгээний өндөр үнэ бүхий орчин үеийн техник тоног төхөөрөмжийг хандив болгож хүлээлгэн өгч буй талаараа мэдээлж “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурлыг зохион байгууллаа.   Энэхүү хүүхдийн эмчилгээний техник тоног төхөөрөмжийг худалдан авах санхүүжилтийг сонсогч фенүүддээ амласан ёсоороо өнгөрсөн оны 11 сарын 29,30-нд "Улаанбаатар палас"-ын концертын их танхимд зохион байгуулсан ойн тоглолтынхоо орлого болон алтан пянзныхаа дуудлага худалдааны мөнгөөр бүрдүүлсэн ажээ. Тэрбээр өнөөдрийн үйл ажиллагааны нэгэн онцлог нь, өндөр ач холбогдолтой үнэ бүхий эмнэлэгийн тоног төхөөрөмжийг орон нутгийн эмнэлэгүүдэд гардуулан өгч байгаад байсан бөгөөд Ховд, Завхан, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгуудын амаржих газар, хүүхдийн тасгийнханд олгосон юм.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10260
0 эможи
keyboard_arrow_up