“Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадам болно

2014 оны 10 сарын 16

Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн залуучуудын холбооноос “Авьяаслаг Хэнтийчүүд” урлагийн их наадмыг “Залуусаа дэмжье” уриан дор ирэх 11-р сарын 1-11-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.   Уг наадам нь дуу, бүжиг, мисс гэсэн төрлүүдээр зохиогдох бөгөөд бүртгэл 10.14-25-ныг дуустал үргэлжлэх юм.

“Авьяаслаг Хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх болон дуу бичүүлэх эрх зэрэг олон олон шагналаар шагнах бөгөөд энэхүү наадам нь Хэнтий аймгийн “Өндөрхаан” телевизээр 11 сарын 1-15-ныг хүртэл өдөр бүр 21 цагаас цувралаар гарах юм байна. Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкийн холбоосоос авна уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10226
0 эможи
keyboard_arrow_up