“Тэнгэрийн хүү” жүжиг эх оронч үзлийг зүрхэнд тамгална

2014 оны 10 сарын 16

Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрөгч долоо хоногт Урлагийн Гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Найдандоржийн "Чөлөөт хос" жүжиг тоглогдсон билээ. Тэгвэл ирэх баасан гариг буюу аравдугаар сарын 17-ны 18.00 цагаас УДЭТ-ын ерөнхий найруулагч, Төрийн Соёрхолт Н.Наранбаатарын найруулсан "Тэнгэрийн хүү" жүжиг тоглогдох гэж байна.

Хүннү гүрний тухай өгүүлэх энэ жүжиг хэн бүхний сэтгэлд омогшил, уярал, харуусал, ухаарлыг сүлэлдүүлэн өгөх билээ. “Хүн, Хүн, Хүн” хэмээн уухайлах баатар эрсийн сүрлэг дуу, тайзнаа эвшсэн нумнаас цойлох сумны шунгинан нисэх исгэрээн танд нэгэн хүчийг өгнө.

“Тэнгэрийн хүү” жүжиг төрийн тулга тойрсон цус, хөлс, нулимсны амтыг уярал, ухаарал, омогшил зангидан үзэгчдийн зүрхэнд тамгалахыг та сонирхоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10217
0 эможи
keyboard_arrow_up