“Зүрхээр наадагчид” “Өнөр бүл” төвийн хүүхдүүдийг баярлууллаа

2014 оны 10 сарын 15

Дэлгэцийн хоёр дахь уран бүтээлээрээ үзэгч олныг дахин байлдан дагуулаад байгаа “Хувьсал” продакшны авьяаслаг жүжигчид маань энэхүү амжилтаа хүмүүнлэгийн үйлсээр мялааж яваа. Үзэгч олондоо талархсан сэтгэлээ илэрхийлэн “Зүрхээр наадагчдын талархал” өдөрлөгөө “Өргөө-2”, “Тэнгис”, “Соёмбо” кинотеатруудад амжилттай зохион байгуулсан тэд хүүхэд багачуудаа ч баярлуулахаа мартсангүй.

БНСУ-д эмчлүүлж буй зургаан настай М.Тэмүүлэн хүүд туслах “Сэтгэлийн хүч” сайн үйлсийн аяныг өрнүүлэн, хандивын тоглолт хүртэл зохион байгуулсан “Хувьсал”-ынхан олны талархал, хүндлэлийг хүлээсээр байгаа билээ. Тэгвэл өчигдөр эрхэм уран бүтээлчид маань гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг баярлуулан “Зүрхээр наадагч” уран сайхны киногоо үнэ төлбөргүй үзүүллээ. Тус киноны гол дүр болох дөрвөн жүжигчний бага насны дүрд “Өнөр бүл” төвийн авьяаслаг охид хөвгүүд тоглосон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч чадсан юм. Энэ ч утгаараа, ирээдүй хойч үедээ анхаарал халамжаа зориулахаар шийдсэн МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарын уран бүтээлчид өчигдөр “Өнөр бүл” төвийн хүүхдүүдтэй хамт нэгэн өдрийг сонирхолтой кино үзэж, тоглож наадан тун ч зугаатай өнгөрүүллээ.

Дашрамд дуулгахад, “Зүрхээр наадагч” уран сайхны киноны ерөнхий ивээн тэтгэгчээр ажилласан “Нүүдэлчин” группын “Хишиг гурил”-ын хамт олон энэхүү хүмүүнлэгийн үйлсэд сэтгэл зүтгэлээрээ нэгдсэн гэнэ. Тухайлбал тэд ирэх бямба гарагт авьяаслаг жүжигчидтэй хамт “Өнөр бүл” төвд зочлохын сацуу тэнд хүмүүжиж, өсч торниж буй хүүхэд багачуудын сарын хэрэгцээнд зориулан “Хишиг гурил”-аа бэлэглэхээр болжээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10172
0 эможи
keyboard_arrow_up