Жүжигчин О.Дөлгөөн нөхөртэйгээ клипэнд тогложээ

2014 оны 10 сарын 13

"Мөрөөдлийн театр" жүжигчин О.Дөлгөөн нөхрийнхөө хамт клипэнд тоглсон байна. Тэрбээр багаасаа дуулж, бүжиглэн сургуулийнхаа урлагийн үзлэгээс авахуулаад урлаг соёлын арга хэмжээнд идэвхтэй оролцдог байсан нь жүжигчин мэргэжлийг сонгоход нөлөөлсөн гэдэг. 

СУИС-ийг  төгсөөд "Амьдралд тавтай морил" олон ангит кинонд гэрэл зурагчин Золоогийн дүрээр үзэгчдийн танил болсон. Үүнээс хойш чамгүй олон тайзны бүтээлд тоглон "Хайрын эрэлд", “Single ladies” гэх зэрэг зэрэг кинонуудад гол болон туслах дүр бүтээсэн билээ.

Ээж болоод удаагүй байгаа ч уран бүтээлдээ орсон тэрбээр нөхрийнхөө хамтаар дуучин Д.Оюунтүлхүүрийн “Зүрхэнд туссан гэгээ” дууны клипэнд нөхрийнхөө хамт тоглосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10043
0 эможи
keyboard_arrow_up