Морин хуур чуулгын уран бүтээлчид удирдаачдаа зориулж хандивын тоглолт хийнэ
2014 оны 10 сарын 13
Морин хуурын чуулгыг үүсгэн байгуулагч Ардын жүжигчин, Морин хуур чуулгын удирдаач Ц.Батчулуун хүндээр өвдсөн байна. Тиймээс Морин хуурын чуулгын уран бүтээлчид удирдаачийнхаа эмчилгээний зардалд зориулан хандивын тоглолт хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 20, 21, 22-нд СТӨ-ны тайзнаа тоглогдох бөгөөд тасалбарын үнэ 25000 төгрөг аж. Түүнчлэн удирдаач Ц.Батчулууны эмчилгээний зардлыг олохын тулд уран бүтээлчид нэгдэн хөгжмийн зохиолч, ардын жүжигчин Н.Жанцанноровоор ахлуулан ажиллаж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
10016
0 эможи