Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ
Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 9. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 16. Бархасвадь гараг. Шийдэм одтой, 6 цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага Хотол чуулган. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 27 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, шинэ ажил эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.