Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ

2014 оны 10 сарын 08

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 8. Лхагва гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 15. Буд гараг. Дэлгэрүүлэгч одтой, 7 улаан мэнгэтэй хар хулгана өдөр. Өдрийн барилдлага Рашаан. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй. Өдрийн наран 7 цаг 21 минутад мандан, 18 цаг 29 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүйтэн шүүдэр буух улирал 18 цаг 22 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9830
0 эможи
keyboard_arrow_up