Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ

2014 оны 10 сарын 06

Өнөөдөр аргын тооллын 2014 оны аравдугаар сарын 6. Даваа гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын дунд харагчин тахиа сарын шинийн 12. Сумъяа гараг. Шувуун хушуут одтой, 9 улаан мэнгэтэй цагаан нохой өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 17 минутад мандан, 18 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9726
0 эможи
keyboard_arrow_up