Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
2014 оны 10 сарын 04
Аргын тооллын: | 2014.10.4, Бямба гараг |
Билгийн тооллын: | 2 хар мэнгэтэй шар бич өдөр |
Наран ургах шингэх: | 07:13 -18:36 |
Үс засуулбал | Эрхтэн хурц болно |
Барилдлага: | Шид |
Шүтэн барилдлага: | Хүрэлцэхүй |
Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно. |
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
9708
0 эможи