Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ

2014 оны 9 сарын 23

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 23. Мягмар гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын 29. Ангараг гараг. Бага морь одтой, 4 ногоон мэнгэтэй улаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Арвидах. Шүтэн барилдлага Төрөн түгэхүй. Өдрийн наран 6 цаг 51 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Намрын хугас дунд болох улирал 12 цаг 02 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9122
0 эможи
keyboard_arrow_up