Өнөөдөр могой өдөр

2014 оны 9 сарын 07

Өнөөдөр аргын тооллын 2014 оны есдүгээр сарын 7. Ням гараг.  Билгийн тооллын XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн Намрын тэргүүн хар бичин сарын шинийн 13. Адъяа гараг. Тооно одтой, 2 хар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлагаСансар. Өдрийн наран 6 цаг 27 минутад мандан, 19 цаг 26 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
8289
0 эможи
keyboard_arrow_up