Өнөөдөр гахай өдөр

2014 оны 9 сарын 01

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 20. Лхагва гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 25. Буд гараг.  Гөрөөсөн толгой одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 6 цаг 02 минутад мандан, 19 цаг 58 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7331
0 эможи
keyboard_arrow_up