Өнөөдөр нохой өдөр

2014 оны 8 сарын 19

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 19. Мягмар гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 24. Ангараг гараг.  Чөлөөт эх одтой, 3 хөх  мэнгэтэй хар нохой өдөр. Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 6 цаг 01 минутад мандан, 19 цаг 59 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин эмгэг ирнэ хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7243
0 эможи
keyboard_arrow_up