Өнөөдөр тахиа өдөр

2014 оны 8 сарын 18

Өнөөдөр аргын тооллын 2014 оны наймдугаар сарын 18. Даваа гараг.  Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн зуны адаг цагаагчин хонь сарын 23. Сумъяа гараг.  Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Өтлөх үхэхүй.Өдрийн наран 6 цаг 00 минутад мандан, 20 цаг 00 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олдоно хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
7151
0 эможи
keyboard_arrow_up