Өнөөдөр могой өдөр

2014 оны 8 сарын 02

Аргын тооллын наймдугаар сарын 02, Санчир гариг. Билгийн тооллын 6. Хоёр хар мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 05.36 цагт мандаж 20.24 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал, адгуус номхруулах, өр барагдуулахад сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө, зүс сайжирна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
6541
0 эможи
keyboard_arrow_up