Өнөөдөр хулгана өдөр

2014 оны 7 сарын 16

Аргын тооллын 7 дугаар сарын 16, Лхагва гараг. Билгийн тооллын 19, шувуун хошуут одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 5 цаг 17 минутад мандаж 20 цаг 43 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг мууу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, бүтээл туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, бөө удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "сайн нөхөртэй учрах" хэмээх сайн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5786
0 эможи
keyboard_arrow_up