Өнөөдөр морь өдөр

2014 оны 2 сарын 28

Аргын тооллын: 2014.2.28, Баасан гараг
Билгийн тооллын: 29. Дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр
Наран ургах шингэх: 07.37-18.21
Үс засуулбал Сүлд тэнэж одно
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, бөө удганы үйл, сэтгэлд сэвтэй газар очиход муу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
552
0 эможи
keyboard_arrow_up