Өнөөдөр туулай өдөр

2014 оны 7 сарын 07

Аргын тооллын 7 дугаар сарын 7, Даваа гараг. Билгийн тооллын 10, Салхин эх одтой шарагчин туулай өдөр. Өдрийн наран 5 цаг 10 минутад мандаж 20 цаг 50 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Бага халуун болох улирал 12 цаг 54 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихэснэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5462
0 эможи
keyboard_arrow_up