Өнөөдөр тахиа өдөр

2014 оны 7 сарын 01

Энэ өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвөлгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс бэлхүүс өвдөгт, малын сүнс шагайд буй тул тухайн эрхтэнийг энхрийлэн үзэж үл хөндмүй.

Аргын тооллын: 2014.7.1, Мягмар гараг
Билгийн тооллын: Долоон улаан мэнгэтэй, шороо суудалтай
Наран ургах шингэх: 05,07 - 20.53
Үс засуулбал Бие эрхтний хүч сайжирна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5181
0 эможи
keyboard_arrow_up