Өнөөдөр тахиа өдөр

2014 оны 6 сарын 19

Цагаагчин тахиа өдөр Жанрайсэг бурхан ертөнцөд туслах өдөр. Энэ өдөр нэгэн ном айлдваас мянган ном айлдсантай адил, энэ биед буян нэмэх өвчин эмгэг арилах сайн өдөр болой.

 

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, бөө, удганы үйл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс хөхөнд, малын сүнс даланд буй.

Аргын тооллын: 2014.6.19, Пүрэв гараг
Билгийн тооллын: Нэг цагаан мэнгэтэй, уул суудалтай
Наран ургах шингэх: 05.05 - 20.55
Үс засуулбал Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Хүчин төгсөх
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4647
0 эможи
keyboard_arrow_up