Өнөөдөр морь өдөр

2014 оны 6 сарын 04

Улаан морь өдөр үхэр толгойтой ирлэгийн илч ертөнцөд бууна.Энэ өдөр ном буян үйлдвээс тааламжгүй өдөр болой. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс зүрхэнд, малын сүнс сүүжний нүхэнд буй.

Аргын тооллын: 2014.6.4, Лхагва гараг
Билгийн тооллын: Долоон улаан мэнгэтэй, мод суудалтай
Наран ургах шингэх: 05.11 - 20.49
Үс засуулбал Өнгө зүс сайжирна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Сансар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3962
0 эможи
keyboard_arrow_up