Өнөөдөр могой өдөр

2014 оны 6 сарын 03

Аргын тооллын зургадугаар сарын 03. Ангараг гариг. Билгийн тооллын 6. Найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 05.12 цагт мандаж 20.48 цагт жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр ан, гөрөө хийх, мал, адгуус муулах,   газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3900
0 эможи
keyboard_arrow_up