Өнөөдөр луу өдөр

2014 оны 6 сарын 02

Хөх луу өдөр дөрвөн дайсан ирэх өдөр, энэ өдөр ном буян үйлдвээс халуун хүйтэн өвчинд нэрвэгдэх маш муу өдөр болой. Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Тухайн өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар, шороо малтахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс хүйсэнд, малын сүнс тойгийн яснаа буй.

Аргын тооллын: 2014.6.2, Даваа гараг
Билгийн тооллын: Есөн улаан мэнгэтэй, ус суудалтай
Наран ургах шингэх: 05.12 - 20.48
Үс засуулбал Эд,мал арвижна
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3823
0 эможи
keyboard_arrow_up