Өнөөдөр үхэр өдөр

2014 оны 5 сарын 30

Цагаагчин үхэр өдөр Мандшир ,Аръяабал хоёр бурхан амьтанд туслах энэ өдөр ном буян үйлдвээс санасан бүхэн аяндаа бүтэх маш сайн өдөр. Энэ өдөр тахиа, могой, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс шагайд, малын сүнс бас шагайд буй.

Аргын тооллын: 2014.5.30, Баасан гараг
Билгийн тооллын: гурван хөх мэнгэтэй, шороо суудалтай
Наран ургах шингэх: 05.15 - 20.45
Үс засуулбал Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3727
0 эможи
keyboard_arrow_up