Өнөөдөр хулгана өдөр
Цагаан хулгана өдөр Мандшир , Аръяабал хоёр бурхан амьтанд туслах энэ өдөр ном буян үйлдвээс санасан бүхэн аяндаа бүтэх маш сайн өдөр. Энэ өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс хөлийн эрхийд, малын сүнс хөлийн ул, тавагт оршино.
Аргын тооллын: | 2014.5.29, Пүрэв гараг | |
Билгийн тооллын: | Дөрвөн ногоон мэнгэтэй, гал суудалтай | |
Наран ургах шингэх: | 05.16 - 20.44 | |
Үс засуулбал | Нас ахар болно | |
Барилдлага: | Үл тохирох | |
Шүтэн барилдлага: | Төрөн түгэхүй |