Өнөөдөр нохой өдөр

2014 оны 5 сарын 27

Шар нохой өдөр Мандшир ,Аръяабал хоёр бурхан амьтанд туслах энэ өдөр ном буян үйлдвээс санасан бүхэн аяндаа бүтэх маш сайн өдөр. Энэ өдөр бар, морь, жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, бөө, удганы үйл, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Хүний сүнс толгойнд, малын сүнс нуруунд нь буй.

Аргын тооллын: 2014.5.27, Мягмар гараг
Билгийн тооллын: зургаан цагаан мэнгэтэй, мод суудалтай, Ангараг га
Наран ургах шингэх: 05.18 - 20.42
Үс засуулбал Сүлд тэнэж одно
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3519
0 эможи
keyboard_arrow_up