Өнөөдөр могой өдөр

2014 оны 5 сарын 22

Харагчин могой өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2014.5.22, Пүрэв гараг
Билгийн тооллын: хоёр хар мэнгэтэй, шороо суудалтай
Наран ургах шингэх: 05.23 - 20.37
Үс засуулбал Эд эдлэл идээ ундаа олдоно
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3293
0 эможи
keyboard_arrow_up