Өнөөдөр луу өдөр

2014 оны 5 сарын 21

Энэ өдөр Ананд бурхан ертөнцөд залрана, энэ өдөр ном буян үйлдвээс хүүхэдгүй хүн хүүхэдтэй болоход малтай болох бурхан сахиус энэрэх гурван жил болтол маш сайн болой. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар малтах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2014.5.21, Лхагва гараг
Билгийн тооллын: Гурван хөх мэнгэтэй гал суудалтай хар луу өдөр
Наран ургах шингэх: 05.24 - 20.37
Үс засуулбал Идээ ундаа элбэг олдоно
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Сансар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3256
0 эможи
keyboard_arrow_up