Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн

2016 оны 5 сарын 03

Өнөөдөр аргын тооллын 2016 оны тавдугаар сарын 03. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын 26. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, 1 цагаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Үхэх. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 5 цаг 37 минутад мандан, 20 цаг 08 минутад жаргана.

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32551
0 эможи
keyboard_arrow_up