Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2016 оны 4 сарын 21

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 21. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын адаг хар луу сарын Билгийн тооллын давхарласан 14. Бархасвадь гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй харагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага: Хүчин төгсөх. Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй. Өдрийн наран 5 цаг 57 минутад мандан, 19 цаг 49 минутад жаргана.

Тухайн өдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнэс эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31951
0 эможи
keyboard_arrow_up