Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна

2016 оны 4 сарын 02

Аргын тооллын 4 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 25, Яруу эгшигт одтой, хөхө бар өдөр. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх, тарни тоолох, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нүд бүрэлзэн улцайна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
31002
0 эможи
keyboard_arrow_up