Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016 оны 3 сарын 15

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 15. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 7. Ангараг гараг. Гөрөөсөн толгой одтой, 5 шар мэнгэтэй улаан бич өдөр. Өдрийн барилдлагаХүчин төгсөх. Шүтэн барилдлага: Хурьцахуй. Өдрийн наран 7 цаг 08 минутад мандан, 18 цаг 53 минутад жаргана. 

Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
30080
0 эможи
keyboard_arrow_up