Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна

2016 оны 2 сарын 14

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 14. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 6. Адъяа гараг. Гоё хүүхэн одтой, 8 цагаан мэнгэтэй улаан бар өдөр. Өдрийн барилдлагаИдэр. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 53 минутад мандан, 18 цаг 03 минутад жаргана. 

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28823
0 эможи
keyboard_arrow_up