Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна

2016 оны 2 сарын 13

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 13. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 5. Санчир гараг. Гоё хүүхэн одтой, 9 улаан мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр. Өдрийн барилдлагаИдэр.Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 54 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хултана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28822
0 эможи
keyboard_arrow_up