Өнөөдөр бич өдөр

2014 оны 5 сарын 13

Аргын тооллын тавдугаар сарын 13. Ангараг гариг. Билгийн тооллын 14. Хоёр хар мэнгэтэй хөх бич өдөр. Өдрийн наран 05.34 цагт мандаж 20.26 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр буян номын үйл эхлэх, багш шавьд барилдах, лам хувраг болох, номын абшиг авах,  шинэ гэр ба байр авах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2880
0 эможи
keyboard_arrow_up