Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

2016 оны 2 сарын 12

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 4. Сугар гараг. Могойг хүлэгч одтой, 2 хар мэнгэтэй харагчин гахай өдөр. Өдрийн барилдлагаҮл зохилдох. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 7 цаг 56 минутад мандан, 17 цаг 57 минутад жаргана. 

Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28773
0 эможи
keyboard_arrow_up