Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016 оны 2 сарын 09

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 9. Мягмар гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 1. Ангараг гараг. Тооно одтой, 4 ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр. Өдрийн барилдлага Үхэх.Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй. Өдрийн наран 7 цаг 58 минутад мандан, 17 цаг 53 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28749
0 эможи
keyboard_arrow_up