Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно

2016 оны 2 сарын 01

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 1. Даваа гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 23. Сумъяа гараг. Хонгорцог одтой, 3 хөх мэнгэтэй, харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлагаХүчин төгсөх.Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 8 цаг 11 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. 

Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28418
0 эможи
keyboard_arrow_up