Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2016 оны 1 сарын 24

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 24. Ням гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 16. Адъяа гараг.  Найралт эх одтой, 2 хар мэнгэтэй, хөхөгчин могой өдөр. Өдрийн барилдлагаИдэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 22 минутад мандан, 17 цаг 28 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28159
0 эможи
keyboard_arrow_up