Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

2016 оны 1 сарын 23

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 15. Санчир гараг.  Өглөгт охин одтой, 3 хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн барилдлагаИдэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. 

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
28152
0 эможи
keyboard_arrow_up