Өнөөдөр могой өдөр

2014 оны 5 сарын 09

Аргын тооллын тавдугаар сарын 10. Санчир гариг. Билгийн тооллын 11. Таван шар мэнгэтэй цагаагчин могой өдөр. Өдрийн наран 05.38 цагт мандаж 20.21 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох,  сүм дуганыг сэргээх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь,  нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2738
0 эможи
keyboard_arrow_up