2016 оны өрнийн зурхай
Та 2016 он өрнийн зурхайгаар гал бич жил гэдгийг мэдэж байна уу? Бич нь дэлхийн хүмүүсийг уйдаадаггүй, хамгийн хөгжилтэй амьтан билээ. 2016 онд орд бүрийн хүмүүс гэр бүл, ажлын хамт олон, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй. Хамгийн гол нь өөрийгөө хөгжүүлэх, унших, сонирхолтой нэвтрүүлгүүд үзэх, ухаант хүмүүстэй уулзахаас битгий татгалзаарай. Эрхэм уншигч таныг бич жилд юу хүлээж байгаа бол?
ХОНЬ (III/21-IV/19)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
Энэ онд гайхалтай, сайхан үйл явдлууд дүүрэн байна. Ажилдаа амжилт гаргаж, санхүүгийн хувьд тогтвортой байх бол хувийн амьдралд таатай өөрчлөлтүүд гарна. Олон сонирхолтой хүмүүстэй танилцаж харилцсанаар ажил хэрэгт тань тус болж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Бүх зүйл болдог цагтаа болох газартаа болно. Бүтээлч байдалд ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлагатай. Гэхдээ бүхий л шийдвэр зорилтыг бие даан хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Тохиромжтой мөч хүлээлгүй шийдвэртэй хөдөл. 2016 он ямар байх нь бүхэлдээ танаас шалтгаална. Харин од эрхэс зөвхөн танд чиглэл өгөх юм. Нэгээс наймдугаар сарын хооронд ачаалалтай ажилласныхаа дараа үүнийхээ хариуд санхүүгийн байдал эрс дээшилнэ.
Ажил. Ажил мэргэжлийн тал дээр бүх зүйл таатай байна. Албан тушаал ахих бөгөөд энэ байр сууриа бэхжүүлэхийг хичээгээрэй. Таны амжилтад хүн бүр баярлахгүй, атаархагчид араас чинь таныг унагах үйлдэл хийж болзошгүй. Тэдний үйлдлийг тоох хэрэггүй, зөвхөн урагшаа хар, танд од эрхэс тусална. Зугаа цэнгээнээс аль болох хол байж ихэнх цагаа ажилдаа зарцуул. Зорилтуудыг шийдэх уламжлалт аргаас татгалзаж, өргөн цар хүрээтэй сэтгэ. Ингэсэн тохиолдолд ажил хэрэг хялбархан бүтнэ. Бүх зүйлийг оны эхний өдрүүдээс эхэл. Нэг болон хоёрдугаар сард чухал гэрээ хэлэлцээр хийх, албаны уулзалт, зөвлөгөөн явуулах, шинэ ажил хайхад тохиромжтой. Есдүгээр сард материаллаг байдалд сайн өөрчлөлтүүд мэдрэгдэнэ.
Мөнгө санхүү. Энэ жил санхүүгийн байдал сайжирна. Зоос бүрийг хэмнэж, өөртөө таашаал цэнгэл төрүүлэхүйц зүйлсээс татгалзан, байнга зардлаа хянадаг үе өнгөрч. Мөнгөнд хандах хандлагаа эргэн харах цаг нь болсон. Хавар гэхэд л та санхүүгийн хувьд хөл дээрээ тогтох боломжтой болно. Намар хүртэл ажлаа солих хэрэггүй, одоо байгаа орлогын эх үүсвэрээ алдахгүй байх хэрэгтэй. Оны эхний хагаст өнгөрсөн жил дуусгалгүй орхисон төсөл ашиг авчирч мэднэ. Өмнө нь хийсэн ажлынхаа төлөө өгөөмрөөр шагнуулж ч мэдэх юм. Наймдугаар сар хүртэл холбоо мэдээлэл, эрүүл мэнд, үйлчилгээний салбарынхан материаллаг тал дээр найдвартай бат бэх суурьтай байна. Есдүгээр сард бусадтай хамтран ажиллаж, уран зохиол, уран сайхны чиглэлээр хамтарснаар санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн хуульч, стилист, гоо сайхны мэс засалч болон гоо сайхны чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажил хэрэг ч сайн байна.
Хайр дурлал, гэр бүл. Таны нас, гэр бүлийн байдлаас үл хамааран та хайр дурлалд умбана. Романтик болзоо, цэцэг, сайхан харилцаагаар дүүрэн байна. Өвөл хавар энэ төрлийн мэдрэмж дүүрэн байна. Харин зун энэ бүх сайхан өрнөлд бага зэргийн таагүй зүйл учирна. Ердөө л та жижиг сажиг зүйлд хэт их анхаарал хандуулсны улмаас хардаж, хосоо гомдоож болзошгүй. Таны хардалт ихэвчлэн ямар ч үндэслэлгүй байх тул та хоёрын харилцаанд сэв сууж мэднэ. Тиймээс биеэ барьж, тоглоом шоглоомоор ч хардаж байгаагаа илэрхийлэх хэрэггүй. Харилцаагаа, аз жаргалаа хайрла. Хонины ордын зарим хүмүүс энэ жил ээж эсвэл аав болж магадгүй
ҮХЭР (IV/20-V/20)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
Энэ онд нөхцөл байдал яаж ч эргэлээ гэсэн гуних шалтгаан гарахгүй. Урьд хожид байгаагүй бүтээлч өндөрлөгт хүрэхийн дээр мэргэжил дээрээ хязгааргүй боломж авьяасаа нээн харуулах болно. Үүн дээр нэмээд хувийн амьдралд гарах олон таатай гэнэтийн бэлгүүдийг нэмбэл бүх зүйл сайхан болно. Гэхдээ та идэвх зүтгэл гаргахгүйгээр эдгээрээс аль нь ч болохгүй гэдгийг та өөрөө мэдэж байгаа. Өмнө нь олж авсан мэдлэг чадвар, өөрийн төдийгүй бусдын туршлага хэрэг болно. Удирдлага болон нөлөө бүхий хүмүүсээс тусламж ирнэ. Шийдэмгий, зоригтой зан чанар өрсөлдөгчдийн дундуур толгой өөд алхан өнгөрөх боломж олгоно. Ажил хэргээ тайван, эргэлт буцалтгүй гүйцэтгэж, жижиг сажиг зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Боловсрол, хууль зүй, гадаад харилцаатай холбоотой ажил эрхэлдэг хүмүүст илүү таатай. Түүнчлэн бизнес эрхлэгч болон чөлөөт уран бүтээлчид ч таатай байна. Жилийн дунд үе болон төгсгөл үе илүү амжилттай байна.
Ажил хэрэг. Оны эхний хагаст сүүлийн гурван жилд төлөвлөж, түр хойш тавиад байсан төслүүдээ хэрэгжүүлэх бат бэх суурь тавих боломж гарч ирнэ. Үүний зэрэгцээ ажил дээр таны байр суурь бэхэжнэ. Энэ байдлыг тогтоон барихыг хичээгээрэй, учир нь зуны сүүлээр байдал өөрчлөгдөж зарим зүйлд санамсаргүй өөрчлөлтүүд гарч мэднэ. Шийдвэр гаргахын тулд уян хатан байх хэрэгтэй. Нэг л шийдлийн араас зүтгээд байх биш тойрч гарах арга зам, буулт хийх хувилбаруудыг бодож үзэх хэрэгтэй. Өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх эсвэл шинэ ажил хайж байгаа хүмүүс сурган хүмүүжүүлэгч, багш, дизайнер, зар сурталчилгаа бүтээгч гэсэн мэргэжил сонговол тустай. Эдгээрээс сонголтоо хийснээр мэргэжлийн ажилдаа амжилттай байхын дээр санхүүгийн тогтвортой байдалд хүрэх боломжтой. Нэгдүгээр сараас зургаадугаар сарын эхэн хүртэл харилцан ярилцах, ажил хэргийн хэлэлцээр хийх, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, хамтран ажиллах гэрээ байгуулахад хамгийн тохиромжтой үе. Гадаад харилцаа, гадаад дахь холбоо сүлбээ бүхий л эхлэлд тус болно.
Мөнгө санхүү. Төсөвт тань зардал их гарна, үүнд бэлэн байгаарай. Энэ нь өвлийн саруудад л мэдрэгдэж эхэлнэ. Таны эрэлт, хэрэгцээ өссөнтэй холбоотой. Ийм нөхцөлд өр тавих, зээл авах, мөрийтэй бооцоот тоглоомд азаа үзэхээр шийдэх зэрэг эрсдэлүүд гарч мэднэ. Таны хувьд мөнгө санхүүгийн хүндрэлтэй байдал түр хугацааных, нэг их удахгүй энэ байдал хэвийн болно. Тиймээс өөрөө олж байгаа мөнгөндөө тааруулан даруухан амьдарч, ялангуяа өвлийн сүүл, хаврын эхээр хэмнэлттэй амьдрахыг од эрхэс зөвлөж байна. Үнэхээр мөнгө үрэхгүй л бол тэсэж чадахгүй байгаа бол удаан эдэлгээтэй үнэтэй зүйл худалдаж авах нь зүйтэй. Эсвэл гэрийн тавилга, ахуйн цахилгаан хэрэгслээ шинэчилж, гэртээ засвар хийгээрэй. Энэ бүхнийг өөрийнхөө мөнгөөр л зохицуулах хэрэгтэй. Үгүй юм аа гэхэд ойрын хамаатан саднаасаа тусламж хүсч болох юм. Гэхдээ тэдний сайхан сэтгэлийг ашиглаж, хэтрүүлж болохгүй.
Хайр дурлал, гэр бүл. Хайр дурлалын хувьд бүх зүйл сайхан байна. Ганц бие хүмүүсийн гэрт аз жаргал ирж, урт удаан байх болно. Өнгөрсөн жил үүссэн мэдрэмж, гайхалтай роман болж, улмаар хайр дурлалын чухал харилцаа үүснэ. Харин ийм мэдрэмж байгаагүй ч гэсэн энэ жил гайхалтай учралуудаар дүүрэн байна. Оны ямар ч үед энэ мэдрэмж тохиож мэдэх бөгөөд наймдугаар сарын сүүлээр хайртай хүнээ олно. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд уужуу тайван, нэгнээ ойлгосон сайхан сэтгэгдлээр гэр бүл дүүрэн байна. Та гэр бүлийнхнээ илүүтэй анхаарч, халамжлах хэрэгтэй гэдгээ ойлгоно. Энэ онд чухамхүү та гэр бүлийн сөргөлдөөн, үл ойлголцлыг зохицуулах үүрэгтэй хүн байх болно. Түүнчлэн гэр бүлийн бүхий л ажил хэрэг дээр манлайлах үүрэгтэй. Хүүхдүүд тань сурлагадаа сайн, дуулгавартай байж таныг баярлуулна. Мөн хүүхдүүдийн шинэ авьяас чадвар илэрч мэднэ. Зуны амралтаараа гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөгөөрэй.
ИХЭР (V/21-VI/21)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
Энэ жилийн хувьд хамгийн эмзэг сэдэв нь ойр тойрны хүмүүстэйгээ харилцах харилцаа байна. Таны зан байдал эсвэл бусад хүмүүсийн үг үйлдэлтэй холбоотой сүүлийн хэдэн жилд хуримтлагдсан асуудлууд үе үе гарч ирнэ. Үүнийг шийдэх цаг нь болсон. Шийдлийг та өөрөө л хайж олно. Та ажил дээрээ болон ойр дотнынхонтойгоо харилцахдаа эелдэг, найрсаг байдаг ч энэ нь хэнд ч ямар ч ашиг авчрахгүй байгааг та анзаарна. Та өөрийн үнэ цэнийг жинхэнээсээ ойлгож үүнийгээ ойр тойрныхондоо таниулна. Энэ үеэс эхлэн ажил хэрэг хурдацтай хэмнэлээр өрнөж, оны эцэс гэхэд таны амжилтыг хүлээн зөвшөөрөх бөгөөд энэ нь мөнгөн орлогод нөлөөлнө. Гэр бүлийн амьдралд ч мөн өөрчлөлтүүд гарна. Та дахин бусдаас хараат бус байр суурьтай болсон нь бүх хүнд таалагдахгүй. Гэхдээ хүмүүст таалагдахгүй байлаа гээд өөрийн зарчмаас ухарч болохгүй. Тэд таныг удахгүй ойлгож, тань дээр эргэн ирнэ.
Ажил хэрэг. Оны эхний гурван сард ажил хэрэг хэвийн голдрилоор явна. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг яв цав биелүүлэн, илүү ч гарахгүй дутуу ч байхгүй байсаар эцсийн бүлэгт та бусдын байран дээр ажиллаж байгаа мэт санагдан өөр ажил хайна. Энэ нь ч зөв алхам. Өөртөө итгэх итгэлээ дахин олж аван, итгэл үнэмшлээ баталгаажуулж, авьяас билгийнхээ шинэ боломжуудыг нээхэд тустай. Ялангуяа хөгжим, театрын чиглэлийн мэргэжилтэй ихрийнхэнд энэ илүүтэй хамаарна. Гэхдээ таны мэргэжил техник, шинжлэх ухаантай холбоотой байсан ч уран бүтээлийн элементүүдийг шингээж өгөхөд гэмгүй. Ажлын байр хайж байгаа хүмүүст зорилгоо тодорхойлж, мөнгө, дуртай ажил хоёрын аль нь илүү чухал вэ гэдгийг шийдэхийг зөвлөж байна. Энэ онд авьяас билгээ хүлээн зөвшөөрүүлж, цаашид авьяас чадвараа амжилттайгаар хэрэгжүүлэх сайхан боломжууд гарч ирнэ. Интернет технологи, эрчим хүчний салбарт мэргэшсэн хүмүүс санхүүгийн тал дээрээ илүүтэй анхаарах хэрэгтэй.
Мөнгө санхүү. Урлаг, соёл, хөгжмийн боловсрол, хүүхдийн эрүүл мэнд, сувиллын байгууллага зэрэгтэй холбоотой мэргэжил салбарынхан мөнгө санхүүгийн хувьд илүүтэй одтой байна. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх нь ч мөн амжилт дагуулна. Өв хөрөнгө өвлөх эсвэл томоохон хожил хожсоноор нэмэлт орлого олох боломжтой. Ер нь ч энэ жил таны амьдралд санхүүгийн байдал тогтвортой байна. Яг л илбэт цурхайн тушаалаар гэдэг шиг хэрэгцээтэй үед хэт их хичээл зүтгэл гаргалгүйгээр мөнгө олж чадна. Гэхдээ ийм азтай байлаа гээд тайвширч, алгуурлаж болохгүй, сайтар бодоогүй худалдан авалт, жижиг сажиг зүйлд зардал гаргахгүй байх хэрэгтэй. Энэ зөвлөгөөг дагаж чадахгүй бол санхүүгийн тал дээр бага зэргийн хүндрэл гарснаар үүнийг нөхөх гэж ихээхэн цаг хугацаа хүч хөдөлмөр шаардагдах болно. Та маш хурдан ашиг олох зорилгоор ямар нэг байгууллагад их хэмжээний мөнгөн хөрөнгө оруулалт хийхээр шийдэж магадгүй. Танд сануулахад од эрхэс ийм алхам хийхгүй байхыг зөвлөж байна. Их хэмжээний алдагдалд орох магадлалтай.
Хайр дурлал, гэр бүл. Хайр дурлалын талбарт сэргэн мандалтын үе ирж байна. Хоёрдугаар сараас энэ үе эхлэх бөгөөд бүх насныханд хамаарна. Гэр бүлийн хосууд ч хэдийнэ мартсан халуухан харилцаа, мэдрэмжээ сэргээх бол ганц бие ихрийнхэн анхны хайртайгаа учирч, дахин ухаангүй дурлах магадлалтай. Эсрэг хүйсийнхэн таныг ихээхэн сонирхоно. Найрсаг үгс, сээтэгнэл, дурлалын тоглоом зэрэг нь нэг хэвийн уйтгарт өдрүүдэд шинэ тод өнгийг нэмнэ. Хэн ч энэ онд ганцаардахгүй. Хэсэг хугацаанд толгой эргэтлээ дурлалдаа шатаж, сэтгэл хөдлөлдөө хэт автаж мэднэ. Гэлээ ч үүнд санаа зовних хэрэггүй. Зун гэхэд та ухаалгаар бодож сэтгэн, гэр бүлийн хойшлуулшгүй асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болно. Залуу, ганц бие ихрүүдийн хувьд хувийн амьдрал нь мөн л сайнаар өрнөнө. Хоёрдугаар сараас эхлэн намар хүртэл романтик учрал, болзоо, гайхалтай аяллуудаар дүүрэн байна. Энэ эрч хүчтэй хэмнэл дунд тантай амьдралаа холбоохоор шийдэх хүн гарч ирнэ.
МЭЛХИЙ (VI/22-VII/22)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
Таныг сонирхолтой үе хүлээж байна. Олон зүйл таны амьдралаас нэг мөр явна, гэхдээ үүнд харамсах хэрэггүй. Таны амьдралаас гарсан зүйлийн оронд ирсэн шинэлэг зүйлс амьдралын бүхий л талбарын ирээдүйг баталгаажуулах болно. Ойрын хамаатан, найз нөхөд, хөршүүдтэйгээ харилцах харилцаанд ихээхэн өөрчлөлт гарна. Мөн ажил, хувийн хэрэгт ч таатай өөрчлөлтүүд гарна. Та стандарт бус нөхцөл байдалд ч яв цав, хурдан шийдвэр алхам хийх шаардлагатай болно. Хувь тавилан танд шинэ өндөрлөгт хүрч, бусдын олж чадаагүй амжилтыг олох боломжийг олгож байна. Тиймээс бүх нөөцөө шавхаж, аз жаргалынхаа төлөө зоригтой тэмцэх хэрэгтэй. Өвөл болон хаврын эхээр хуучин найз нөхдийн дэмжлэг авч, хэрэгцээтэй мэдээлэл цуглуулан, бусдаас туршлага судлаж өөрийгөө бэлд. Дөрөвдүгээр сард бие бялдар, сэтгэл санаагаа сэргээхийн тулд бага зэрэг амарч, харин зуны цагт зорилгодоо хамаг анхаарлаа хандуулан, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Есдүгээр сар гэхэд бүхнийг амжуулсан байх ёстой, харин 12 дугаар сар гэхэд та 2016 оны амжилтуудаа нүүр бардам тэмдэглэхүйцээр хөл дээрээ бат бэх зогссон байна.
Ажил хэрэг. Энэ жил ажилгүй сууна гэж байхгүй. Таны туршлага чадвар томоохон компаниудад эрэлт хэрэгцээтэй байх болно. Урлаг, спорт, гадаад харилцаа, алсын тээвэрлэлттэй холбоотой салбарт илүү таатай байна. Та энэ жил анхаарал хайр татам байх бөгөөд таны сэтгэл татам байдлын өмнөөс сөрөх хүн олдохгүй л болов уу. Гэхдээ таны амжилт найз нөхдийн төдийгүй атаачдын тоог ч нэмнэ гэдгийг анхаараарай. Тэвчээртэй байж өдөөн хатгалгад өртөхгүй байх хэрэгтэй, ямар ч үед тэвчээртэй байх хэрэгтэй. Энэ онд та өөрөө болон таны гэр бүлээс чухал зүйл гэж үгүй. Маш хялбархан хүрсэн мэт санагдах ажлын амжилт ялалт ч үнэн хэрэгтээ тасралтгүй, чармайж хөдөлмөрлөсний үр дүн байх болно.
Мөнгө санхүү. Энэ жил зүгээр сууж байгаад амар хялбараар их хэмжээний мөнгө олчихно гэж найдах хэрэггүй. Зоос бүрийг маш их хөдөлмөрөөр олно. 11-12 дугаар сард санхүүгийн байдал хүндэрч мэднэ. Мөнгөндөө хэмнэлттэй хандаж, дэлгүүр хоршоогоор хэсэх, зугаа цэнгэлд мөнгө зарцуулах дургүй болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахыг хүсвэл мөнгөтэй холбоотой асуудалд хандах хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Өөрийнхөө мөнгөөр бүхнийг болгохыг хичээ, өр зээл тавих хэрэггүй. Өр шир тавьснаар буцааж өгөхөд ихээхэн асуудал гарч мэднэ. Өөр нэгэн нууцыг задлахад мөнгөний талаар санаа зовниж, бодох нь бага байх тусам мөнгө өөрөө тань дээр ирнэ. Ялангуяа хоёр, дөрөв, 10 дугаар саруудад санхүүгийн хувьд ээлтэй. Оюун санаа, хүмүүнлэгийн ажил, хэвлэл мэдээлэл болон алсын тээвэрлэлтийн үйлчилгээний салбарынхны хувьд мөнгө санхүүгийн нөхцөл байдал таатай байна.
Хайр дурлал гэр бүл. Гэр бүлтэй мэлхийнхний хувьд энэ онд хайртай, дотны хүмүүсийг таныг баярлуулна. Өнгөрсөн жил харилцаа мэдрэмж дээр бага зэрэг хөрсөн, хурцадсан, эргэлзээ төрүүлсэн зүйлс гарч байсан бол энэ оны хавар эдгээр таагүй зүйлс ул мөргүй алга болно. Энэ нь гэр бүлийн таатай уур амьсгал, халамжаас үүдэлтэй. Ганц бие мэлхийнхний хувьд хайр дурлалын талбарт ихээхэн өөрчлөлтүүд гарна. Үйл явдал ч эрчимтэй өрнөнө. Эмэгтэйчүүд нэгдүгээр сарын 15-наас гуравдугаар сарын нэгний хооронд ирээдүйн ханьтайгаа учрах магадлалтай. Од эрхсийн ивээснээр бүх зүйл болбол 10, эсвэл 11 дүгээр сард хурим товлогдож мэднэ. Эрчүүдийн хувьд бага зэрэг хүлээх хэрэгтэй болох нь. Гурваас дөрөвдүгээр сард сонирхолтой, сэтгэл татам эмэгтэйтэй учирч мэднэ, гэхдээ энэ бүсгүй зөвхөн сайн, үнэнч анд болж мэднэ. Харин есөөс аравдугаар сард яг л хүсэн хүлээсэн, он удаан жил амьдралаа холбоход та бэлэн байх цор ганц, давтагдашгүй эмэгтэйтэй учрах болно.
АРСЛАН (VII/23-VIII/22)
ЕРӨНХИЙ ТӨЛӨВ
Энэ онд гэнэтийн, томоохон өөрчлөлтүүд гарна. Шинэ найз нөхөд олонтой болж, ажлын чиглэл өөрчлөгдөж, хайр дурлалын харилцаа ч шинэчлэгдэнэ. Гэхдээ энэ бүхнийг багахан хүлээх хэрэгтэй болно. Эхлээд хуучны өр, хариуцлагаа дуусгаж, 2015 оны намраас бодож төлөвлөсөн ажил, төслүүдээ сайтар цэгцэл. Нэг болон хоёрдугаар сард хуучин алдаа эндэгдлүүдээ залруулахад тохиромжтой үе байх болно. Дөрөвдүгээр сараас эхлэн мэргэжлийн янз бүрийн салбарт өөрийгөө туршиж үзэхэд гэмгүй. Өрсөлдөгчдийн таагүй үйлдлүүдийг бүү тоо. Таны өмнө тодорхой зорилт байгаа. Зун гэхэд шийдвэрлэгдээгүй асуудал, тодорхойгүй харилцаа гэж байх ёсгүй, бүгдийг шийдвэрлэ. Зуны үеэр гэрээсээ удаан хугацаанд хол байж магадгүй. Гадаад улс руу албан томилолтоор явна, энэ таны хувьд цалин хөлс өсөх боломжийг бий болгоно. Гэхдээ мөнгө хэт их үрэх хэрэггүй, санхүүгийн саналуудад болгоомжтой ханд. Арван хоёрдугаар сард од эрхэс ивээх хүртэл томоохон хэмжээний худалдан авалтыг хойшлуулах хэрэгтэй.
Ажил хэрэг. Энэ он хүндхэн ч, сонирхолтой байна. Албан тушаалын шатаар аажмаар ахих эхлэл тавигдана, мөн таны чадварыг өндрөөр үнэлж мэднэ. Ялангуяа анагаах ухаан, уран бүтээл, дизайн архитектур, үсчний үйлчилгээ болон гоо сайхан амьдралын эрүүл хэв маягтай холбоотой салбаруудад илүүтэй ээлтэй байна. Гэхдээ бусад салбарынхан ч ажилдаа илүүтэй анхаарал хандуулбал таатай байна гэж од эрхэс зөвлөж байна. Түүний зэрэгцээ хамт ажиллагсдадаа эелдэг, анхаарал халамжтай ханд. Хамт олон дундаа найрсаг уур амьсгал бүрдүүлж, итгэлцэл, нэгнээ хүндэлсэн халуун дулаан уур амьсгалыг үргэлж дэмжиж яваарай. Ингэснээрээ та хамт олноосоо хүндэтгэл хүлээхийн дээр удирдлагаасаа шагнал урамшуулал авах гээд нэг сумаар хоёр туулай буудах боломжтой. Арслангийн ордын удирдагчид буулт хийж сурах хэрэгтэй. Ингэснээр ажилтнууд болон ажил хэргийн түншүүдтэйгээ харилцахад тустай.
Мөнгө санхүү. Жилийн туршид санхүүгийн тал дээр өөрийгөө бүрэн хангахуйц байх хэрэгтэй, томоохон өр зээл тавих хэрэггүй. Мөнгө санхүүгийн тал дээр амжилттай, одтой яваагаа бусдад гайхуулсны хэрэггүй. Атаачид хэзээд таны хажууд байна. Гэртээ их хэмжээний мөнгө хадгалах хэрэггүй. Байнга хянуур болгоомжтой бай, учир нь 2016 онд санхүүгийн тал дээр анхаарал болгоомжтой хандахгүй бол “хавханд орж” мэдэхээр байна. Маш бага хэмжээний мөнгийг ч зээлэх, бусдад зээлдүүлэхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Мөнгөний зээлтэй холбоотой асуудал материаллаг төдийгүй сэтгэл санааны хувьд хохиролтой байх болно. Сайтар бодож, нарийн төлөвлөж гаргасан шийдвэр санхүүгийн нөхцөл байдлыг дээшлүүлнэ. Мэдээж гар хумхилгүй хөдөлмөрлөвөл он удаан жил санхүүгийн байдалдаа санаа зовнихгүй байх үндэс суурийг бий болгоно. Гэхдээ зугаа цэнгэл, тансаг хэрэглээнээс татгалзах шаардлагатай болно. Хавар нөлөө бүхий хүмүүстэй танилцаж мэднэ.
Хайр дурлал, гэр бүл. Хайр дурлалын талбарт онцгой өөрчлөлт гарахгүй. Оны эхээр хардалтаас болж бага зэргийн хэрүүл маргаан үүсч болзошгүй. Үүнийг хэт









