12 сарын зурхай

2016 оны 2 сарын 11

Орой хүний сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрдэг шиг 12 сард гэгэлзсэн, өөртөө дүгнэлт хийсэн, сайхан ирээдүй рүү тэмүүлсэн бодлоор бид дүүрэн байдаг. Өнөөдрийг хэрхэн өнгөрүүлсэн талаараа унтахынхаа өмнө боддог шиг 2015 оны зорилт хэрхэн биелсэн тухай бодож, ирээдүйгээ сайхнаар төсөөлөөрэй хэмээн од эрхэс чамд шивнэж байна.

Хонь

12 сарыг Хонины ордныхон тусч сар хэмээн тодорхойлох болов уу. Амьдралаас юу хүсч байгаагаа олоорой. Чи л өөрөө өөрийнхөө хувь тавиланг бүтээнэ шүү дээ. Албан тушаал, ажил болон санхүүгийн асуудлууд сэтгэл зүрхний асуудлуудаас илүүтэйгээр анхаарлын төвд байх болно. Од эрхсийн хөдөлгөөнөөс харахад Хонинууд тун шийдэмгий байх ба өсөж дэвшихдээ ч хурдан байна. Бусадтай эелдэг байгаарай гэж сануулъя.

Ажил хэрэг: Энэ сард дээд албан тушаалтан чинь мэргэжлийнхээ хувьд өсч дэвжихэд тусална. Үүнийгээ дагаад санхүүгийн нөхцөл байдал ч дээшилнэ. Мөнгөн шагнал авах гэх мэт их хэмжээний орлого нэг дор орж ирнэ. Нөхөрлөл, хамтын ажиллагаа, танилын хүрээ чамд бүх талаар хэрэг болно. Бизнес эрхлэгчид гэрээ хэлцлийн үед илэн далангүй, шударга байвал зохино.

Санхүү: Мөнгөтэй холбоотой тун чухал шийдвэр гаргах ба өмнө гаргасан санхүүгийн төлөвлөгөөгөө зөв байсан гэдгийг батлах цаг нь яг одоо ирээд байна. Хуримтлал эхлүүлэхэд ээлтэй.

Хайр дурлал: Энэ сард ганц биечүүдэд олонд алдар нэртэй нэгэнтэй хамтран ажиллах, яриа өрнүүлэх боломж олдох ба тэр хүн сэтгэлийг чинь татах болно. Мөн ажил төрөлтэй холбоотойгоор эсвэл бүр ажлын байран дээрээ шинэхэн дурлал эхлүүлж мэднэ. Хувийн хайр дурлал, эсрэг хүйстнээс болж гэр бүлийнхэнтэйгээ зөрчилдөж магадгүй учраас хэлэх үгэндээ бодолтой байгаарай. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал чиний хайр дурлалын харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр байна. Мөн одоогийн харилцаагаа дараагийн түвшинд гаргахын тулд тодорхой шийдвэрүүд гаргах хэрэгтэй болох нь. Жирэмслэлт болоод хүүхэдтэй холбоотой асуудлыг ирэх сар руу хойшлуулсан нь дээр болов уу.

Эрүүл мэнд: 12 сарын 22- оос хойш өөрөө өөртөө бага зэрэг амралт өгч, ажил, гэр бүл, найз нөхөд, хайр дурлал гэх мэт бусад зүйлүүдээс анхаарлаа холдуулж зөвхөн өөр дээрээ авчраарай. Ирэх оныхоо төлөвлөгөөг гаргахын зэрэгцээ одоогийн өөртөө дүгнэлт хийхэд тохирно. Сэтгэл санаагаа эмчлэхэд чинь бясалгал, йог тусална. Харин эрүүл амьдралын хэв маягтай болохоор ажиллаж эхэлвэл амжилттай байх болно оо.

Үхэр

12 сард Үхрийнхний хувьд карьер, мэргэжил, албан тушаалтай холбоотой зүйлс гэр орон, зүрх сэтгэлийн асуудлаас илүү чухалд тавигдах болно. Боловсрол, хувийн амжилтаа дээшлүүлэхэд энэ сарыг зориулах ба хилийн чанад дахь аялал, гадны соёлтой танилцах боломж зэрэг зүйлс чиний өмнө нээгдэх болно.

Ажил хэрэг: Үхрийн ордод төрөгсөд энэ сард өөрийнхөө карьер, хүрээлэлийг нэмэгдүүлэхийн тулд мэргэжлийн ур чадвартаа илүүтэй анхаарна. Чиний хичээл зүтгэл дарга нарын чинь анхааралд өртөж, чамайг дэмжих болно. Бизнес эрхлэгчдийг аз ивээнэ.

Санхүү: 12 сар 2015 оны хувьд “Бух”-нуудын санхүүгийн хувьд хамгийн гайхалтай нь байх болно. Сарын 3 дахь долоо хоног дуустал чамд мөнгөний асуудал тулгарахгүйгээр барахгүй хүссэн зүйлээ хийх сайхан боломжуудыг мөнгө өмнө чинь бий болгоно. Гэхдээ хэтэрхий том хөрөнгө оруулалт, нүсэр худалдан авалтад төдийлөн тохиромжгүй. Харин сарын сүүлийн долоо хоногийг ирээдүйн санхүүгийн төлөвлөгөөндөө зориулаарай.

Хайр дурлал: Од эрхсийн байдлаас харахад 12 сард хайр дурлалын харилцаа адал явдалтай байна. Чи шинэ гэр эсвэл гэрээ засаж тохижуулахад мөнгө зарцуулах болно. Мөн тэмдэглэлт өдөр, ойн баяр гээд үдэшлэг зохиох шалтгаан шалтгууд ч мундахгүй бололтой. Жирэмслэлттэй холбоотой эерэг зүйлс чамд тохиолдоно. Ганц биечүүд гэр бүлтэйгээ ойрын харилцаатай хүмүүсээс хайраа олно. Эрүүл мэнд: Үхрүүд “алхаагаа удаашруулж”, амрах хэрэгтэй шүү. Тамхинаас гарах, муу зуршлаа хаяахад тохирмжтой цаг нь.

Ихэр

Ихрүүд 12 сард хувийн амбиц, карьерийг чухалчилж үзнэ гэдгийг од эрхэс харуулж байна. Гэр бүл, зүрх сэтгэлийн асуудлууд анхаарлын төвд байхгүй ч чамд аз жаргал өгсөн хэвээр байх болно. Чи ажил албаны тал дээр тавьсан зорилгодоо хүрэхийн тулд харилцаа, хамтын ажиллагааны чадвараа гаргууд ашиглах хэрэгтэй болно. Нөхцөл байдалд зохицон ажиллаж, буруу ойлголтоос зайлсхийж чаддаг чанараараа бахархах хэрэгтэй. Харин харилцаа холбоогоо нэг удаагийн зөрчлөөс болж үгүй хийх нь буруу шүү.

Ажил хэрэг: Ихрийн ордод төрөгсдийн хувьд карьерийн орон зай нь сайн байна. Ажлын газарт чинь баярлаж, талархах зүйлс зөндөө болно. Бизнес эрхлэгчдийн хувьд үйл явц сайнаар өрнөж, ирээдүй нь гэрэлтэй харагдаж байна.

Санхүү: Од эрхсийн байрлалыг харвал сарын турш чиний хайртын халааснаас чинийх рүү мөнгө урссаар байх нь. Тэдгээрийг зарахдаа ухаалаг байхыг сануулъя. Харин чиний орлого зарлагын баланс тэнцвэртэй байх болно оо.

Хайр дурлал: Ганц биечүүдэд энэ сард шинэхэн бас гал халуун харилцаа үүсгэхэд тохиромжтой боломжууд хэд хэдээрээ тохионо. Ойрын хүмүүсээсээ хайраа олж мэдэх юм. Секс, хүсэл тачаал, тэмүүлэл, романсууд маш ихээр мэдрэгдэж байна. Харин хостой Ихрүүд шинэ хүнтэй холбоотой эсвэл шинэ гэртэй холбоотой сайхан мэдээ дуулна.

Эрүүл мэнд: 12 сар Ихрүүдийн хувьд амьдралаа өөрчлөхөд тун тохиромжтой цаг. Муу зуршлууд дээрээ зорилготойгоор ажиллаж, цоо шинээр амьдарч эхлэ. Үүнд чинь зориулаад эрүүл мэнддээ санаа зоволгүй бай гэсэндээ од эрхэс чамайг ивээсэн байна шүү.

Мэлхий

Бусадтай нийцтэй байж чаддаг чанар чинь чамайг амжилт руу дагуулна. Нийгмийн, сайн дурын ажлууд энэ сарын төлөвлөгөөнд чинь хэд хэдээрээ орж ирэх болохоор үдэшлэг, цэнгүүнүүдэд бэлтгэлтэй байгаарай. 12 сард гэр бүл, сэтгэл хөдлөл, гэр оронтой холбоотой асуудлуудад чи өмнөхөөсөө илүүтэйгээр анхаарлаа хандуулна. Мөн өөрийнхөө зан чанарт үнэлэлт өгч, бодож бясалгах болно.

Ажил хэрэг: Энэ сард карьерийнхээ чухал хэсгүүдэд онцгойлон анхаарч, ажлын стресст тэвчээртэй хандаарай. Чиний хөдөлмөр ч үнэлэгдэж 23 –наас хойш мөнгөн шагнал авна. Мөн энэ үед шинэ ажилтан хайх эсвэл өөрийн бизнесээ эхлүүлэхэд таатай.

Санхүү: Орлого чинь тогтвортой бус байж, янз бүрийн нөхцөл байдлаас болж хэлбэлзэнэ. Үүнээс шалтгаалж хостой Мэлхийнүүд хайртаасаа тусламж авна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Мэргэжлийнхээ ур чадвараар ахин орлогоо нэмэгдүүлж чадах болно.

Хайр дурлал: Ганц биечүүд сарын турш хайр дурлалын романс үүсгэх боломжоор дүүрэн байх болно. Хостой Мэлхийнүүдийн харилцаа эргэлзээтэй байдалд хүрнэ. Бүх зөрчлийн үүсэл нь буруу ойлголт байна. Жирэмслэлт ч зарим зөрчлийн эх үндэс болж болно. Дөнгөж салсан ганц биечүүд дараагийн болзоонд явахдаа болгоомжтой байхаас гадна сэтгэл санаа чинь бэлэн эсэхийг сайтар бодож үзээрэй.

Эрүүл мэнд: Мэлхийнүүдийн бие энэ сард эмзэг байна. Мөнгөний асуудлаас болж сэтгэл санаа ч сайнгүй байх бололтой. Харин бусадтай харьцах харилцаа чинь сайн байх учраас эерэг, сайхан зүйлс дээр л анхаарлаа хандуулаарай.

Арслан

Зорилгодоо хүрэх сар ирлээ. Гэхдээ бусдын туслалцаа үүнд чинь чухал үүрэг гүйцэтгэх нь. Өөрийнхөө зорилгод хүрэхийн тулд бусадтай эв эеийг сахиж, чадахгүй зүйлээ асууж судлаарай. 12-р сарын турш шоу үдэшлэгийн урилга тасрахгүй. Хувийн асуудлууд хувьсгалын асуудлаас өмнө тавигдах болно.

Ажил хэрэг: Арслангууд аа, энэ сард ажилсаг хөдөлмөрч байж шаардлагатай үр дүнгүүдийг харуулцгаагаарай. Ажил ихтэй байх ч энэ нь чамд таалагдах болно. Танилын хүрээ чинь ажлаа явуулахад тусалж магадгүй. Гэхдээ стресст өртөтлөө их ажиллах хэрэггүй шүү.

Санхүү: Санхүүгийн тал чинь нэлээн хүчирхэг байх төлөвтэй байна. Ажлаасаа эсвэл бизнесээсээ өндөр орлого олно. Харин бизнес эрхлэгчид хамтран ажиллагсадтайгаа учраа олохдоо л жаахан асуудалтай тулгарч мэднэ. Сарын хоёрдугаар хагасаас өмнө томоохон, ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийгээрэй.

Хайр дурлал: Гэр бүл, хайр дурлалын асуудлыг чинь чиний сэтгэл санаа бүрэн захирах болно. Олны дунд нэр хүндтэй хүнтэй романтик харилцаа тогтоож магадгүй. Бүхнийг хянахыг хүсдэг хүнтэй болзож байж мэднэ. Анзаараарай! Хайр дурлал чинь ивээл ерөөлөөр дүүрэн байж, аажим аажмаар нэмэгдэх болно. Гэрлэсэн хосуудын сексийн харилцаа тааламжтай байх бөгөөд жирэмсэн болж магадгүй. Хайрттайгаа зүрхээрээ нягт холбогдсон байна.

Эрүүл мэнд: Энэ сард эрүүл мэнд гайхалтай сайн байна. Бие галбиртаа онцгой анхаарал хандуулах цаг болсон байж магадгүй. Хоолны хордлогоос болгоомжил.

Охин

Охины ордныхонд энэ сард зорилгодоо хүрэхийн тулд идэвхитэй харилцаа, хамтын ажиллагаа чухал шаардлагатай болох нь. Гэр бүл болон сэтгэл санааны асуудлууд чинь чиний хувийн карьер, хүсэл эрмэлзлэлээс чинь илүү давамгай байр суурьтай байна. Харин эелдэг, найрсаг зан чинь карьерийнхээ хувьд өсөн дэвжихэд туслах болно. Мөн дэээрээс нь чиний амьдрал тун хурдтай, адал явдалтай, идэвхтэй байх нь ээ.

Ажил хэрэг: 12 сард ажил дээрээ ямар нэгэн шахуу ажлын хувиаргүй байна. Хэт ачаалалд орохгүй, сэтгэл санааны хувьд ч тэнцвэртэй, стрессгүй байх болохоор өөрийгөө өрсөлдөөнд тун сайн бэлдэж чадна. Гэхдээ хангалттай завсарлагатай, тайван ажиллаарай.

Санхүү: Санхүүдээ хэтэрхий их санаа зовох хэрэггүй ч 21-нээс хойш хэт их мөнгө үрэх хэрэггүй шүү. Мөн чи орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх шинэ, бүтээлч арга зам олох болно. Сар дуусахаас өмнө эхлүүлчихвэл сайн шүү.

Хайр дурлал: Харин хайр дурлалын хувьд Охины ордныхон ирэх хэдэн сарын турш нэлээн ширүүхэн байна. Одоогийн байгаа харилцаа чинь улам ноцтой болж ирнэ. Ноцтой гэдэг нь зөвхөн муу гэсэн утгаараа биш шүү. Харин ганц биечүүдийн хувьд олон нийтийг хамарсан ажил эсвэл санаандгүй болзооны үеэр жинхэнэ хайраа олох боломжтой. Хоёр дахь амьдралаа зохиох гэж байгаа Охиныхны хувьд амжилттай. Өмнөх харилцаанаасаа чамгүй зүйл сурсан гэдгээ чи ойлгох бололтой.

Эрүүл мэнд: Энэ сард жирэмслэлтээс зайлхийх нь дээр. Сэтгэл санаагаараа тайван, амгалан байж энэ сарыг өнгөрүүлээрэй. Сарын 16-наас эрүүл мэндийн байдал чинь эрс сайжрах хандлагатай. Йогоор хичээллэх болон бусад эрүүл мэндэд хэрэгтэй дасгал, хөдөлгөөн хийж байвал стрессээ бууруулахад чинь хэрэгтэй.

Жинлүүр

Энэ сард Жинлүүрийнхэн гэр бүл болон сэтгэл зүрхнийхээ асуудлыг нэг дүгээрт тавих бололтой. Гэсэн ч өжлын карьер, хувийн амжилтын хувьд гайхмаар ололттой байна. Мөн энэ сард гэр бүлээрээ хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх олон тэмдэглэлт өдрүүд болно. Тэр болгонд чи маш их аз жаргалыг мэдрэх болно. Өөрийнхөө гэрийг улам бүр тохьтой болгож, сайхан эд зүйлс нэмж авах болно.

Ажил хэрэг: Ажил мэргэжлийн хувьд томоохон өөрчлөлт гарна. Энэ сард чамайг цалингийн нэмэгдэл, урамшуулал гэх мэт нэмэлт орлого хүлээж байна. Хэрвээ ажлын байраа шинэчлэх гэж байгаа бол сайн байна. Эдгээр сайхан өөрчлөлтүүдийг сэтгэл санаагаа нээлттэй байлган хүлээж авах хэрэгтэй. Дараа нь жинхэнэ аз жаргалыг мэдрэх болно.

Санхүү: Чиний энэ сарын орлогын ихэнх хэсэг найз нөхөд, гэр бүлийнхнээс чинь ирэх болно. Харин зарлагаасаа давсан орлогыг хувийн бизнес болон шинэ санаанд хөрөнгө оруулах маягаар өсөн дэвжих зүйлд зарцуулвал сайн.

Хайр дурлал: Ганц биечүүд энэ сарыг нам гүм өнгөрүүлэх хэдий ч найз нөхөдтэйгөө ойр дотно байж чадвал шинэ харилцааны үндсийг тавьж чадна. Харин шинэ харилцаагаа аль хэдийнэ эхлүүлчихсэн Жинлүүрүүдийн хувьд сарын эхэн үед тогтворгүй байх боловч 21-нээс хойш халуухан болж ирнэ. Харин хостой Жинлүүрүүд романтик, халуухан зүйлс ар араасаа өрнөх учраас хүүхэдтэй болвол сайн.

Эрүүл мэнд: Сарын 3 дахь долоо хоногоос зарим нэгэн хүндрэл гарч болзошгүй. Ажил, хувийн амьдралын зарим нэг асуудлууд чамд багахан ч гэсэн дарамт үзүүлж чадах бололтой. Үүнээсээ гарахын тулд өөртөө эвтэйхэн хувцас өмсөөд бясалгал хийвэл стрессээсээ салж, тайван байхад чинь туслах болно. Мөн бусдад чин сэтгэлээсээ туслах нь энэ сард чиний заавал хийх зүйлсийн нэг шүү.

Хилэнц

Бие даасан, тусгаар байдал болон хамтын ажиллагаа, нөхөрсөг хандлагын аль аль нь чухал байна. Зарим нөхцөл байдалд тааруулж өөрийнхөө үзэл бодолтой зөрчилдөх, өөрчлөгдөх хэрэг гарна. Энэ нь бусдын ятгалга, тушаалын дагуу явагдах магадлал өндөр. Өөрийгөө бусадтай зөвөөр харьцуулснаар урагш нэг алхам гишгэх хор шарыг олж авна. Энэ сард гэр бүлийн гишүүдтэйгээ сайтар ойлголцохыг од эрхэс шаардаж байна. Гэр орон, дотоод хүн чинь ажил, карьерийн асуудлаас илүү чухалд тавигдах болно. Карьер болон санхүүтэй холбоотой бүх зүйлс зөвхөн чиний санаачлага, идэвхээс л хамаарна. Мэргэжилтэй холбоотой зүйлс хэсэг хугацаанд хүлээж болно оо.

Ажил хэрэг: Хилэнцийнхэн ажил дээрээ өмнөхөөсөө илүү нөлөөтэй байх ба хөдөлмөр чинь үнэлэгдэж нэмэлт орлого авчрах болно. Мэргэжлийнхээ хувьд өсөн дэвшиж, тушаал ахихыг хүсэх болно. Гэр бүл, дээд албан тушаалтнууд чинь зорилгоо биелүүлэхэд чинь туслах болно.

Санхүү: Хилэнцийнхэн орлогын хувьд сайн байх ба сарын 3 дахь долоо хоногийн дараагаас илүү сайжрах болно. Бизнес эрхлэгчид сурталчилгаа болон сошиал сувгуудаар дамжуулж ихээхэн ашиг олно. Харин тэмдэглэлт баяруудын улмаас нэлээд их зардал гарах нь.

Хайр дурлал: Энэ сард ганц бие Хилэнцүүд ойр дотныхныхоо дундаас хайраа олно. 3 дахь долоо хоног хүртэл хайр дурлалынн харилцаа чинь адал явдалтай, материаллаг хандлагатай байна. Хостой Хилэнцүүдийн хувьд романтик зүйлс гэр бүлийн хүрээнл болж өнгөрөх ба жирэмслэхэд тохирсон сайхан сар.

Эрүүл мэнд: Сарын турш эрүүл мэнд чинь тун сайн байх ба чи дасгал хөдөлгөөн, хоолны дэглэм зэрэгт илүүтэй анхаарна. Тамирчид өөрийгөө хэт их шахах хэрэггүй. Дархлаагаа дэмжиж, сайн хоол идэж байх нь эрч хүчээ нөхөхөд чинь хэрэгтэй.

Нум

Нумын ордныхныг ирж буй 12-р сард биеэ даах гэсэн хүсэл, эрх дураараа байдал эзэмдэх нь ээ. Энэ нь ч буруу биш юм. Амьдралын зам мөрийг өөрийнхөөрөө хөөвөл зорилгодоо хүрч чадна. Чиний амжилтанд уян хатан байдал, олон нийтийн дэмжлэг туслалцаа тийм ч их хэрэг болохгүй. Гэр бүлийн болон дотоод сэтгэл санааны асуудлууд ажил хэргийн өмнө тавигдана. Гэр бүл чинь эв найрамдлыг шаардаж байгаа бөгөөд уур хилэнгээ өөрөө дарах хэрэгтэй. Амьдралыг өөдрөгөөр харж буй Нумуудад зан чанарын эерэг өөрчлөлтүүд гарах болно. Аялалаар явбал хөгжилтэй, дурсамжтай байх нь гарцаагүй.

Ажил хэрэг: 12-р сард чи карьер, бизнестээ тийм ч их төвлөрөхгүй. Энэ удаад чи урагш довтлохын оронд байгаа газраа суугаад урдаа байгаа ажлуудын ард эхлээд гарах хэрэгтэй байна.

Санхүү: Санхүүгийн амьдрал онц сайн байна. Гэхдээ өөрийн зүгээс хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Чиний санхүүгийн мэдрэмж өндөр байх бөгөөд сорилтуудыг хялбар давж гарна. Хамтран ажиллагсадтайгаа мөнгөний талаар ярилцаж байхдаа буруугаар ойлгогдохоос болгоомжил.

Хайр дурлал: 12-р сарын 3 дахь долоо хоног хүртэл хайр дурлалын харилцаа чинь гайхалтай байна. Энхийг сахихын тулд буулт хийх шаардлагатай. Бэлэг сэлт та хоёрын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэх төлөвтэй. Жирэмслэлттэй холбоотой мэдээнүүд сонсох юм уу хүүхэдтэй холбоотой жижиг асуудлууд үүсэх бололтой.

Эрүүл мэнд: Сарын турш бие махбодь хэвийн байна. Гэхдээ хуучны асуудлуудад болгоомжтой хандах хэрэгтэй. Компьютерийн өмнө цэх сууж, амьдралын хэв маягтаа эерэг өөрчлөлтүүдийг хий.

Матар

Гэрсэг Матрынхны гэрээ гийгүүлэх сар ирж байна. Эрүүл мэнддээ анхаарч, хууч өвчнүүдээ үзүүлчихэд гэмгүй. Мөн амьдралын чинь туршид томд тооцогдох, чухал шийдвэр гаргах гэж байгаа бол өнгөрсөн амьдралаасаа суралцсан зүйлсээ заавал харгалзан үзэх хэрэгтэй шүү. Тэгвэл чи дараа нь харамсахгүй байж чадна. Энэ сарыг одоогийн асуудалд биш ирээдүйдээ төвлөрч өнгөрүүлвэл сайн.

Ажил хэрэг: Ирээдүйд хийх шинэ ажил, бизнесийн санаагаа бодож, төлөвлөхөд гол анхаарлаа хандуулаарай. Ингэснээр ирэх жил хаашаа явж байгаагаа чи сайн мэдэж байх болно. Ажил дээрээ бодож олсон шинэ санаанууд чинь сарын 21-нээс хойш хэрэгжинэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26706
0 эможи
keyboard_arrow_up