Өнөөдөр бар өдөр

2014 оны 5 сарын 07

Аргын тооллын тавдугаар сарын 07. Буд гариг. Билгийн тооллын 8. Найман цагаан мэнгэтэй шар бар өдөр. Өдрийн наран 05.42 цагт мандаж 20.16 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай ханд. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйлд сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртасна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2604
0 эможи
keyboard_arrow_up