Өнөөдөр хулгана өдөр

2014 оны 5 сарын 05

Өглөгт охин одтой, улаан хулгана өдөр.Энэ өдөр хаян хярваа бодьсад бурхан амьтанд ирж туслах өдөр ном буян үйлдвээс тэр хүнд цаглашгүй их буян нэмэгдэнэ. Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, цэцэрлэг байгуулах, бүтээл, туурвил эхлэхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Зуны уур орох улирал 22 цаг 18 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулвал өнгө, зүс сайжирна.

Аргын тооллын: 2014.5.5, Даваа гараг
Билгийн тооллын: НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Наран ургах шингэх: 05.45-20.14
Үс засуулбал Өнгө зүс сайжирна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Авахуй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2464
0 эможи
keyboard_arrow_up