Энэ долоо хоногийн өрнийн зурхай

2015 оны 8 сарын 10

ХОНЬ

Та эрүүл амьдралын дэглэм барихыг хичээгээрэй. Эрүүл мэндээ анхаарах нь зүйн хэрэг. Энэ хугацааны төгсгөлд хувийн хэлхээ холбоонд сайн зүйл ихтэй байна.  Энэ үеэр дотны хүнтэйгээ сэтгэлээ хуваалцаж, хамт мөрөөдөх ёстой юм. Янз бүрийн сэдвээр илэн далангүй ярилцах нь та нарын бодол санаа ойр гэдгийг харуулна. Түүнээс үүдээд харилцаа ч улам дотносох ёстой.

ҮХЭР

Эхэн хэсэгт нь мэдлэгийн хүрээгээ тэлэх гээд оролдвол зүгээр үе юм. Та одоо сонирхолоо ундруулж явна. Үүний зэрэгцээ хэтэрхий тогтуун үзэл санаанд анхаарал хандуулаад хэрэггүй. Долоо хоногийн хоёрдугаар хагас санхүүгийн талд сайнаар нөлөөлнө. Энэ үеэр санхүүгээ тогтворжуулах ямар ч үйлдэл хийх нь сайн. Мөн өөрийн эд хөрөнгөө хамгаалалттай болгох арга хэмжээ аваарай.

ИХЭР

Танд  ямар нэгэн нууцтай танилцах боломжийг ирж байна. Учир битүүлэг хэргийг тайлахад тэр нь тустай. Мөн энэ үеэр олон нэмэлт мэдээлэл авна. Үнэн мөнийг ялгах чадвар чинь энэ боломжийг хэрхэн ашиглах талаар түлхэц өгөх ёстой. Нээлтэй харилцаанд орох боломжоор дараагийн хугацаа нь сайн байх аж. Энэ үеэр та өөрийн үзэл санааг бусадад тайлбарлахад хамгийн хэрэгтэй.

МЭЛХИЙ

Сэтгэл нийлсэн хүмүүстай харилцахад энэ хугацааны эхэн  тохиромжтой. Гол нь та хуваариа сайтар хийж төлөвлө. Энэ үеэр л ашигтай ажил хэргийн холбоо гарч ирэх магадлалтай. Долоо хоногийн хоёрдугаар хагаст  гэр оронтой чинь холбоотой асуудал сайн шийдэгдэнэ.  Ахуйн асуудлаа гэр бүлийнхээ хүрээнд шийдвэл зохино. Урлагийн сонирхол давамгайлж байгаа ашиглах гээд үз.

АРСЛАН

Долоо хоногийн эхэн чиглэл, зорилготой ажилд таатай. Тэр нь өөрийн амбицийг бусдад тайлбарлаад бай гэсэн үг биш юм. Анхаарал өдөр тутмын ажилд төвлөрсөн байх ёстой. Амжилт ирнэ. Харин энэ хугацаанд дарга эсвэл нөлөө бүхий хүмүүстэй зөрөлдөж үл болно. Танд найз нөхөдтөйгөө харилцаагаа хэвшүүлж, шинэ танилтай болох боломжийг авчирч байна. Шинэ төлөвлөгөө гарч ирэхийг үгүйсгэх аргагүй.

ОХИН

Хэрэв та эргэлзээгээ хаябал ямар ч ажлын эхлэл амжилттай байх болно. Уран бүтээлийн ажилд хамгийн таатай үе. Энэ хугацаанд хүмүүст итгэхэд бэрх гэдгийг бүү март. Тэдний зүгээс хууралт гарах магадлалтай. Шийдвэр гаргах хүмүүсийнхээ хүрээг шигших хэрэгтэй юм. Жинхэнэ хүсэл зоригоо дүгнэн цэгнэж, төлөвлөхөд долоо хоногийн хоёрдугаар хэсэг нь танд хэрэгтэй. Та өөрөө сайтар бодож дүгнээд  зорилгодоо засвар хийвал сайн байна.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн турш танаас элдэв ажил хэргийн эрсдлийн асуудал салахгүй. Ер нь амьдралд чинь эрсдэл ямар үүрэгтэйг сануулаад байх бололтой. Гэхдээ эрсдэлтэй зүйлийг энэ хугацааны эхэнд хийхээс цээрлэх  нь зөв. Харин түүний төвшинг хэрхэн бууруулах вэ гэдэг нь таны гол эрмэлзлэл байх болно. Энэ хугацаанд та интернэтээр шинэ найз нөхөдтөй болж магад. Гадаад танил ч байж болно.

ХИЛЭНЦЭТ

Хэрэв та танилуудынхаа ашиг сонирхолыг ойлгох юм бол бүтээлч харилцаанд чинь долоо хоногийн эхэн сайн. Энэ нь хувийн амьдралд ч хамаатай.  Хувиа бодоод байлгүй үүнийг нухацтай бодоод үз. Хилэнцэтийн гэрийнхэнд бизнес хийхэд долоо хоногийн сүүлч маш тааламжтай. Тэр үед та төлөвлөсөн зүйлтэй байгаа бол шууд  ажиллаад эхлэх хэрэгтэй юм. Улиг болсон амьдралдаа шинэ зүйл оруулж ирэхэд бас тустай хугацаа.

НУМ

Танайхан долоо хоногийн турш эрүүл мэндээ анзаарах хэрэгтэй болох нь. Бие жаахан ч эвгүйрвэл эмчид хандаарай. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр харуулчихад илүүдэхгүй. Тэр нь өвчнийг үүсч байхад нь илрүүлээд дарж авахад амар. Ажилдаа тайван, ачааллаа тэнцүүлэх хэрэгтэй. Орлого зарлагаа дүгнэх цаг. Зарлагаа тооцдоггүй бол одоо түүнийг хийх хэрэгтэй. Ер нь бол амжилт гаргах долоо хоног.

МАТАР

Танд уран бүтээлч, романтик сэтгэлийг авчирна. Гэхдээ энэ үе эрсдэл хийлгэхэд хүргэж магадгүй. Үр дүн нь танд муу байх учир үүнээс болгоомжтой хандах хэрэгтэй. Харин романтик харилцааг үүсгэхэд тохиромжтой цаг.  Та тогтмол хамтрагчаа хайж байгаа тохиолдолд шүү. Долоо хоногийн сүүлчээр эрүүл мэндээ хянах шаардлагатай. Нарийн эмчилгээ, оншилгоо, урьдчилан сэргийлэх арга  хэмжээ энэ хугацаанд үр дүнтэй болно.

БУМБА

Долоо хоногийн эхэн гэр орондоо тав тухтай байхын чухалыг өгүүлж байна. Гэхдээ таны гөжүүд зан араншингаас болоод нөхөртөйгөө эсвэл эхнэртэйгээ сөргөлдөөнд орох магадлал бий. Зөвшилцөлд орохыг эрмэлзэх хэрэгтэй. Шинэ романтик харилцаа эсвэл байгаа хайрын холбоо сүлбээгээ бэхжүүлэхэд долоо хоногийн эцэс сайн. Мөнгөний ажлыг ч амжуулахад таатай.

ЗАГАС

Энэ гэрийнхэний ихэнх нь амьдралынхаа ханьтайгаа шинэ нийтлэг сонирхолоо хайх болно. Яг л энэ хугацаанд үүнийг амжуулахгүй бол маргаан өрнөхийг үгүйсгэхгүй. Жишээлбэл гэр бүлийнхээ төсвийг хуваалаа гэхэд та хоёрт тохиролцоо гарч ирэхгүй. Найз нөхөд ба шинэ танилтай болоход эхний хоногууд сайн. Зөв хооллолт эсвэл бясалгал үйлдэхэд тохиромжтой. Одоо л нууц байлгах гэсэн санхүүгийн ажлаа цэгцлэх хэрэгтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24188
0 эможи
keyboard_arrow_up