Үс үргээлгэх буюу засуулахад ”сайн нөхөртэй учрах” сайн

2015 оны 8 сарын 04

2015.8.4, МЯГМАР ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 19
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САР
МОГОЙГ ХҮЛЭГЧ ОДТОЙ, ХАР ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2015.8.4, Мягмар гараг
Наран ургах шингэх: 05.39-20.19
Үс засуулбал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эешэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал "Сайн нөхөртэй учрах" хэмээх сайн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24060
0 эможи
keyboard_arrow_up